"Токио 2020" зуны олимпийн наадамд эрэгтэйчүүдийн -60кг жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчныг шалгаруулах сорил барилдаан явагдлаа. Тодруулбал дэлхийн чансааны 21 дүгээр байрт 2821 оноотой эрэмблэгдэж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Дашдаваагийн Амартүвшин, дэлхийн чансааны 24 дүгээр байрт 2608 оноотой эрэмблэгдэж буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд нарын хооронд халз барилдаан болж Д.Амартүвшин ялалт байгууллаа. Хуваарь ёсоор тамирчид өчигдөх албан ёсоор жин үзүүлэхэд МУГТ Д.Амартүвшин 60,00кг, ОУХМ Л.Өнөболд 59,85кг аар жиндээ амжилттай орсон юм.
Ингээд энэ удаагийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Дашдаваагийн Амартүвшин оролцохоор боллоо.