Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдэд заалаар үйлчилсэн хоолны газрын менежерийг цагдаа нар авч явжээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 29 секунд

УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн ААН-үүд өнөөдрөөс "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тодруулбал, сонгууль, одон медаль гэж халдвар тараачихаад эцэс сүүлдээ ААН-үүдийг халдвар тараалаа хэмээн үүд хаалгыг нь хааж байгаа нь шударга бус хэмээн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлж, зарим ААН-үүд заалаар иргэдэд үйлчилж эхлээд байсан юм. Тэгвэл УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж үүд хаалгаа нээгээд байсан "Takesan Miso Ramen" хоолны газрын үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан явлаа гэсэн мэдээллийг тус газраас өглөө.

Тодруулбал, "Бид гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Цагдаа, мэргэжлийн хяналт, УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна. Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна" гэжээ.

Ч.Номин: Төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой
Ч.Номин: Төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна