ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дархлаажуулалтын ажлын мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд өчигдөр 10247 хүн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотод вакцины I тунд 977340, II тундаа 862866 иргэн хамрагдаад байна. Харин хөдөө орон нутагт вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Орон нутагт дархлаажуулалтын I тунд 954302, II тунд 850783 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд 1931642 хүн вакцины I тунгаа хийлгэсэн бол II тундаа хамрагдсан иргэний тоо 1713649 болжээ. ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Манай улс зорилтот бүлгийн 2121545 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийт хүн амдаа харьцуулвал 52.7 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тал хувь нь л вакцины бүрэн тунтай байна гэсэн үг" хэмээв.
“Нийт хүн амын 50 гаруй хувь нь л вакцины бүрэн тунтай байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.