Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Өрхийн эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас гаргаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн зардлыг гаргуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргалаа. Тэрбээр, "Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг онцолж ярья. УИХ-ын үе үеийн гишүүд, Засгийн газар нийгмийн даатгалын хуримтлалын санг цөлмөөд дууссан. Одоо эрүүл мэндийн даатгалын сангаа цөлмөж байна. Үүнийг яаралтай зогсоох ёстой. ЭМД-ын сангаас гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Яаралтай үүнийг шийднэ үү. ЭМД-ын хууль үүнтэй зөрчилдөхгүй. Учир нь энэ хүмүүс чинь насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн. Тэгэхээр шинжилгээний мөнгө, гэрээр эмчлүүлэх мөнгийг яаралтай ЭМД-ын сангаас гарга" гэв.

Энэ асуудалд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. Тэрбээр, "Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас бид хуулийг сунгах болон шинэчлэн найруулахыг оруулж ирж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулинд Монгол улсын иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцна гэж байгаа. Гэтэл ЭМД-ын тухай хуулинд эрүүл мэндийн тухай хуулийнхаа заалтыг тусгаагүй орхигдуулснаас болж эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжгүй болсон" гэв.

Мөн энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр, "С.Одунтаяа гишүүний тавьж байгаа асуудал нь зөв. Гэхдээ энэ асуудал шийдэгдээд явж байгаа. 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөг нь шууд захиран зарцуулагчийн хувьд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, төвлөрсөн арга хэмжээний зардалд зориулж байгаа. Бусад 1.2 их наяд нь ЭМД-ын сан байгаа. Нийгмийн даатгалтай харьцуулж ярьж байна. Сан гэдэг утгаараа төстэй сонсогдож байж магадгүй. НД-ийн сан бол хуримтлагдаж явдаг. ЭМД-ын сан жилийн эцэст 0 үлдэгдэлтэй байх ёстой. Тухайн жилдээ бүгдийг нь зарцуулж дуусгах ёстой сан. Энэ жилийн 1.2 их наядаас 370 тэрбум нь даатгуулагч нарын шимтгэлээр орж байгаа орлого. 580 тэрбум төгрөгийг төсвөөс татаас өгч байгаа. Өрхийн эмчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулагдаад явж байгаа. Өрхийн зүгээс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд зайнаас зөвлөгөө өгөх, өрхийн эмнэлгийн түвшинд тулж очиж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бүх тарифаар нь зохицуулаад ЭМД-ын сангаас зарцуулаад явж байгаа. Энэ санхүүжилт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн" гэв.

Итали улс газраар тээвэрлэсэн монгол ноолуурыг хүлээн авлаа
Итали улс газраар тээвэрлэсэн монгол ноолуурыг хүлээн авлаа
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.