Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зургадугаар сарын 29, 30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэхээр болжээ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг долдугаар сарын 16-ны өдөр зарлах бөгөөд шалгалтыг долдугаар сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг есдүгээр сарын 23-нд зарлах аж.

БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ИРГЭН НЬ:

  • 18-39 настай Монгол Улсын иргэн
  • Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  • БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  • Өнгө ялгах чадвартай
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

АНХААРУУЛГА:

  • Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасна.
  • Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
  • Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой гэдгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлэв.

16-17 насны 5827 хүүхэд дархлаажуулалтын I тундаа хамрагджээ
16-17 насны 5827 хүүхэд дархлаажуулалтын I тундаа хамрагджээ
 
Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг гаргана
Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.