Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.06.22/ 3725 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн вакцинжуулалтын эрчимжүүлэх үүднээс жирэмсэн эхчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар /2021.06.22/ жирэмсэн эхчүүдийн 5.8 хувь буюу 692, 16-17 насны хүүхдүүдийн 17.1 хувь буву 5827 хүүхэд тус тус дархлаажуулалтын I тунгаа хийлгэжээ. Өнөөдөр /2021.06.23/ нийслэлд найман явуулын, 20 суурин цэгт 3338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэл болон хөдөө орон нутагт дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа ба ирэх вакцины нөлөөгөөр халдварын тархалт тогтвортой буурна гэдгийг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлсэн. Иймд вакциндаа идэвхтэй хамрагдаж өөрийгөө болон бусдыг халдварын эрсдлээс хамгаалахыг ЭМЯ-аас уриалсаар байна.