Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19-ийн эсрэг вакциныг 2021 онд гаргаж авах таамаглалтай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзлаа.

Ноён Сергей Диордица "дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй 80 хувьд багтаж буй хүмүүс маш сайн урьдчилан сэргийлэх шаардлагатай. Дэлхийн зарим улс орнуудад COVID-19 дэгдэлтийн шатандаа байна. Ийм үед бүх арга, хэрэгсээ дайчилж, хатуу хязгаарлалт хийх нь зөв.Монгол Улсын хувьд урьдчилан сэргийлэх хамгаалалт, хязгаарлалтын арга хэмжээг эртнээс авч, маш зөв ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоогоор энэхүү халдварт өвчнийг эмчлэх хэд хэдэн төрлийн эм хэрэглэж байгаа ч ерөндөг болох вакциныг гаргаж авч чадаагүй байна. Судлаач, мэргэжилтнүүд вакциныг 2021 онд л гаргаж авах байх гэж таамаглаж байгаа. Тиймээс анхаарлаа сулруулалгүй, сэргийлэх, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн сайн хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээв.

ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Ноён Флориан Хауке дэлхийн стандартын зөвлөгөөг Монголын иргэд, мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа талаараа танилцуулаад, коронавирусийн халдвар илрээгүйд тайвшралгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах нь зөв гэдгийг хэллээ.

Тус багийн мэргэжилтнүүд энэ сарын 12 хүртэл ажиллах бөгөөд Улаанбаатар хотоос гадна аймаг, сумдад очиж мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.