Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд дэгдээд буйгаас үүдэж олон улс оронд амны хаалтны эрэлт, хомсдол бий болсон. Үүнийг далимдуулж зүй бус хэрэг зөрчил гаргах тохиолдол ч цөөнгүй мэдээлэгдэж буй.
Тэдний нэг нь Тайланд улсад тохиолджээ. Тодруулбал тус улсын Сарабури мужид байршилтай хог дахин боловсруулах үйлдвэрт хэрэглэсэн амны хаалтнуудыг цуглуулж, угааж индүүдээд дахин худалддаг хэсэг бүлэг иргэдийг илрүүлэн баривчилсан байна.
Цагдаа нар гуравдугаар сарын 2-ны өдөр уг зөрчлийг илрүүлжээ. Нийтдээ зургаан иргэн өдөрт 300-400 орчим амны хаалтыг ийм байдлаар бэлдэж савлан худалддаг байж. Ингэхдээ нэг амны хаалт тутамд 1 тайланд баxтны ашигтай ажилладаг байжээ.
Эх сурвалж: Straits Times