Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт явуулж химийн бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны байрны авто зогсоолд “Кроун” загварын суудлын автомашиныг шалгахад, Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг илрүүлжээ. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга уг бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.