Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Арбидол гэх эмийн үнэ 6,000 төгрөгөөс 30,000 болж өссөн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч зарим эм, витамины үнэ эрс өссөн талаар дурдав. Тэрбээр,

"Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй байгаа юм бэ. Эмнэлгийн ачаалал хэтэрчихлээ, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Орны зохион байгуулалтаа дэлгэх зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх ёстой" гэв.

Шадар сайд хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглох санал гаргажээ
Шадар сайд хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглох санал гаргажээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.