Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх эсэх тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй байгаа. Учир нь цар тахлын хүнд цаг үед баяр наадмаа түр хойшлуулъя гэх саналыг ард иргэдийн зүгээс гаргаад байгаа юм.

Мөн Шадар сайд С.Амарсайхан ч "Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Аварга халимны амнаас амьд гарсан шумбагч эр
Аварга халимны амнаас амьд гарсан шумбагч эр
 
Д.Бямбасүрэн: П.Очирбат маань Монголын түүхийн нэн эгзэгтэй үед төрийн жолоог барьж заяаг нь тэтгэж явсан
Д.Бямбасүрэн: П.Очирбат маань Монголын түүхийн нэн эгзэгтэй үед төрийн жолоог барьж заяаг нь тэтгэж явсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.