Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙГ хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоогоод байна. 

Дээрх хугацаанд БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран СӨБ болон ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад теле хичээлийг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

  • 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан агуулга нөхөх шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ.
  • 2020.03.09-нөөс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ-ээр шинээр бэлтгэн хүргэнэ.
  • 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслахыг БСШУСЯ-наас зөвлөв.

Мөн теле хичээлийг БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн багийн хөгжүүлэлт хийсэн Боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан нөхөж үзэх боломжтой болжээ. Үүнээс гадна Ori.mn сайтад теле хичээлүүд үнэ төлбөргүй байршжээ. 

Хувийн аж, ахуйн нэгжүүд орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ
Хувийн аж, ахуйн нэгжүүд орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна