Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн Хятад хоолны газрын гадаа архидан согтуурсан иргэдийн нэг буу гаргаж танхайрсан бичлэг цацагджээ. Тодруулбал, арваад залуу хоолны газрын гадаа хэсэг маргалдаж байгаад нэг нь машинаасаа гар буу гаргаж, гурав буудсан байна.
Уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө бүртгэгдсэн" гэх мэдээллийг өглөө.