Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр /2021.06.14/ БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс нь БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцолсон байна.
Элчин сайд О Сын Хо хэлэхдээ БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцолжээ. Мөн тэрбээр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Унаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулжээ.