Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Унадаг дугуйтай долоон настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

2021 оны 06 дугаар сарын 11, 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 887 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 587 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 19 хүн гэмтэж, ослын улмаас нийслэлд 1 орон нутагт 2 хүний амь хохирчээ. Тодруулбал,
Нийслэлд:
-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
-Автомашин унадаг дугуйтай мөргөлдсөн-3
-Хоёр автомашин мөргөлдсөн-1
-Автомашин мотоциклтой мөргөлдсөн-3
-Зорчигч гэмтсэн-4
Орон нутагт:
-Автомашин үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1
-Автомашинтай онхолдох хэлбэрээр-1
Хүний амь хохирсон осол:

  • 2021.06.12-нд өдрийн 21:40 минутын орчим Хан-Уул дүүргийн нутагт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 7 настай хүүхдийг мөргөж амь хохирсон.
  • 2021.06.13-нд өдрийн 14:28 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумд ШТС үнийн шон мөргөж зорчигч 9 настай хүүхэд амь хохирсон.
  • 2021.06.12-нд шөнийн 02:40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жалгаруу онхолдож жолооч амь хохирсон байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 120 орон нутагт 70 улсын хэмжээнд 190 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож, гарцаар гарч яваа явган зорчигч, дугуйтай том хүн хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой оролцох, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцууулахгүй байх, тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд хүүхдээ суулгаж зөв аюулгүй тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Жо Байден Израилын Ерөнхий сайдад баяр хүргэжээ
Жо Байден Израилын Ерөнхий сайдад баяр хүргэжээ
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.