Хүүхдээ коронавирусийн халдвараас хамгаалж амны хаалт зүүж өгч буй ээж. Зургийн эх сурвалж: BusinessInsider
Түлхүүр мэдээлэл:
- Халдвар авсан тохиолдлын индекс нь насны бүлэгтэй ямар нэг байдлаар холбогдсон шинж судалгааны явцад ажиглагдаагүй байна.
- Арваас доош насны хүүхдүүдийн халдварын тархалт нийт насанд хүрэгчдийнхтэй маш төстэй буюу 7.4 хувьтай гарчээ.
БНХАУ-ын Шэньжэнь хотод бүртгэгдсэн Ковид-19 вирусын халдварын тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 10 хүртэлх насны хүүхдүүдийн халдварын түвшин насанд хүрэгчдийнхээс төдийлөн ялгаагүй байгааг олж тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, 10-аас доош насны хүүхдүүдийн халдварын тархалт нийт насанд хүрэгчдийнхтэй маш төстэй буюу 7.4 хувьтай байсан аж.
Тус судалгааг нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 12-ны хооронд Шеньжэнь хотод бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 391 тохиолдол болон өвчтөнүүдтэй нягт харилцаатай байсан 1,286 хүн дээр хийж “Халдвар авсан тохиолдлын индекс нь насны бүлэгтэй ямар нэг байдлаар холбогдсон шинж ажиглагдаагүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судлаачид олон нийтийн газраас халдвар авах магадлал 7,9 хувьтай байгаа бол өрх гэрийн халдвар авсан гишүүнээс дамжин халдварлах эрсдэл түүнээс их буюу 15 хувьтай байгааг тогтоосон байна.
Эх сурвалж: South China Morning Post
Х.Үүрийнтуяа