Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиныхаа дугуйг засаж байсан жолоочийг мөргөж, амь насыг хохироосон хэрэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Энэ долоо хоногт буюу 2020 оны гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 9 хүн гэмтэж бэртэн, 2 хүн амь насаа алджээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  •  2020.03.05-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд Toyota Allion  маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироожээ.
  • 2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчид орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол өмнөх долоо хоногоос нийт дуудлага мэдээлэл 15.9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10.2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75 хувиар тус тус буурсан бол ослын улмаас гэмтсэн хүний тоо 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Хубэй мужид анх удаа коронавирусийн халдвар шинээр илэрсэнгүй
Хубэй мужид анх удаа коронавирусийн халдвар шинээр илэрсэнгүй
 
Баацагаан сумын Бөөнцагаан нуурт 16 зүйлийн 5232 шувууд хаврын ажиглалтаар тоологджээ
Баацагаан сумын Бөөнцагаан нуурт 16 зүйлийн 5232 шувууд хаврын ажиглалтаар тоологджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.