Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын Тамгын газраас Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товлосноо зарлалаа. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороог 12:00 цагаас, УИХ-ын чуулганыг 14:00 цагаас хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заасан байдаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулна
Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулна
 
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурчээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.