Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 оны УИХ-ын сонгуулийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Удахгүй болох гэж буй УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой таны мэдэх хэрэгтэй мэдээллийг багцлан хүргэж байна.

1. ТОМСГОСОН МАЖОРИТАР: 2016 онд УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойрогт зохион байгуулсан бол энэ жил 76 мандат бүхий 29 томсгосон тойрогт явуулна.

2. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА: УИХ-ын сонгуулийн тухай шинэчилсэн хуульд цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой зохицуулалтыг нэмэлтээр тусгасан. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл болон нэр дэвшигч өөрсдийн цахим хуудас буюу вебсайтаар эсвэл олон нийтийн сүлжээний цахим хуудсыг ашиглах боломжтой. Ингэхдээ цахим хуудсаа харьяа сонгуулийн хороод бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд бүх сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох шаардлагатай. Цахим орчин дахь сурталчилгааг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, цагдаагийн байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагууд хяналт тавих юм.

3. СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ: Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэдийн зарим мэдээллийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж цахим хуудсандаа байршуулна. Сонгогчид өөрсдийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцаж, бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол зургадугаар сарын 10-аас өмнө гомдол гаргах эрхтэй. Тэдгээр өөрчлөлтүүд нь зургадугаар сарын 21-ний дотор сонгогчдын жагсаалтад тусгагдах юм.

4. НЭР ДЭВШИГЧДИЙГ ЗАРЛАХ: Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг 6 сарын 2-нд олгож, нийтэд мэдээлнэ. Мөн тухайн өдрөөс нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.

5. САНАЛ АВАХ ӨДӨР: 2020 оны зургадугаар сарын 24-ны лхагва гарагт орон даяар зохион байгуулна. 


Эх сурвалж: БНОУХ

Берлинээс 107 зорчигч ирснээс 17 иргэнийг ажиглалтанд аваад байна
Берлинээс 107 зорчигч ирснээс 17 иргэнийг ажиглалтанд аваад байна
 
Иргэд  Солонгос руу аялангаа эмчлүүлэх сонирхолтой байна
Иргэд Солонгос руу аялангаа эмчлүүлэх сонирхолтой байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.