Эрүүл мэндийн яамнаас Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол улсын иргэдээс коронавирусийн шинж тэмдэг илэрч тусгаарласан талаар мэдээлэхдээ:
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “ Одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдлоор 256 иргэнийг хяналтад авч, шинжилгээ хийсэн. Өнөөдөр өглөө Берлинээс 107 зорчигч ирсэнээс 17 иргэнийг ажиглалтад авч 5-ийг ХӨСҮТ, 12 тохиолдлыг Бага баян амралтад хүргэсэн. Үүнээс гадна Алтанбулгийн хилээр орж ирсэн гурван тохиолдол, Итали улсад зорчоод ирсэн 1 иргэн, Тайландад зорчсон 1 иргэн халдварласан гэсэн сэжигтэй байгаа. Нийт 3 иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлийн халдвартын тасагт тусгаарласан байгаа. Бусад эрүүл мэндийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэв.