Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Монгол эмэгтэйчүүдийн 5 хүн тутмын 1 нь дээд боловсролтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.

Тус тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооноос бэлтгэсэн эмэгтэйчүүдтэй холбоотой статистик мэдээллүүдийг хүргэж байна.

  1. 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 618.2 мянга нь эмэгтэйчүүд байна.
  2. Нийт эмэгтэйчүүдийн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.
  3. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.
  4. Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1 040.2 мянган төгрөг.
  5. Үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачилжээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачилжээ
 
Бичил биетний тэсвэржилтийн мэдээлэл харилцааны стратегийн төсөл боловсруулах семинарыг зохион байгуулж байна
Бичил биетний тэсвэржилтийн мэдээлэл харилцааны стратегийн төсөл боловсруулах семинарыг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.