Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол тогтмол өссөөр байна. Үүнийгээ дагаад хүүхдүүд халдвар авах тохиолдлын тоо өсөж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал,
"Сүүлийн үед халдварын шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын дотор хүүхдүүд халдвар авсан тохиолдол их байна. Мөн өсөх хандлагатай байна. Сүүлийн 14 хоногийн байдлаар халдвар авч байгаа гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна" гэж ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.