Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 928 дуудлага мэдээлэл, зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16, Орон нутагт 11 хүн гэмтэж, Орон нутагт 5, Нийслэлийн Налайх дүүрэгт 1 хүний амь хохирсон байна.
Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорнод аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 00:10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон байна.