Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Ой, одон, найр наадмыг тэмдэглэхгүй хойшлуулахыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 57 секунд

ЭМЯ-наас халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ямар нэгэн ой, одон, тэмдэглэлт баярыг тэмдэглэхгүй хойшлуулахыг зөвлөлөө. Тодруулбал, "Иргэд олон хүн цугласан газар очихгүй, найр наадам хийхгүй, ямар нэгэн ой тэмдэглэлт арга хэмжээг хойшлуулах нь зөв хувилбар болоод байна.

Учир нь олон хүн цугларсан газарт халдвартай хүнээс халдваргүй хүмүүс халдвар авах, вакцинтай байсан ч дархлаа муу бол халдварт өртөх магадлал маш өндөр байна. Тэгээд хүний бөөгнөрөл үүсэхэд хүүхдүүд халдвар авч, дамжуулах тохиолдол ч гарч байна. Хүний бөөгнөрөл үүссэн газарт халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгаа тул иргэд өөрсдөө маш сонор сэрэмжтэй болгоомжтой байх шаардлага үүсч байна" гэсэн юм.

Өнгөрсөн 24 цагт 14563 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Өнгөрсөн 24 цагт 14563 хүн дархлаажуулалтад хамрагджээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна