Их Британийн хунтайж Харри, Меган Маркл нар өнгөрсөн Баасан гарагт хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэд охиндоо Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор буюу хатан хаан Элизает болон Дайана гүнжийн нэрийг хослуулан өгсөн нь энэ аж.
Хунтайж Харригийн аав болон Корнуоллын гүнгийн авхай нар твиттертээ "Харри, Меган, Арчи нартаа нялх Лилибет Диана ирсэнд баяр хүргэе. Энэ онцгой цагт бүгдэд нь сайн сайхныг хүсье" гэж жиргэжээ. Тэднээс гадна хатан хааны гэр бүлийн бүхий л гишүүд, тус улсын Ерөнхий сайд зэрэг олон алдартнууд, дэлхийн өнцөг булан бүрээс бяцхан Лилибет Дайана охинд сайн, сайхан бүхнийг хүсэж байгаа аж.