Их Британид өдөрт Омикрон хувилбарын 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг бямба гарагт коронавирусний нийт 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс Омикрон хувилбарын 10,059 тохиолдол батлагджээ.
Тус улсад баасан гарагт цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон буюу 93 мянга гаруй тохиолдол, бямба гарагт 90 мянга гаруй тохиолдол тус тус бүртгэгдсэн юм.
Лондон хотын захирагч Садик Хан энэ хувилбарын "хурдан" тархалт нь "маш их санаа зовоож" байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байгаа нь "мөн санаа зовох асуудал болж байна" гэж мэдэгджээ.
Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх бүлэг хоёр долоо хоногийн дотор эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Засгийн газар вакцины нэмэлт тунг нэвтрүүлэх ажлыг хурдасгахыг хичээж байна.
Эх сурвалж: BBC