Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУБИС Улсын Онцгой комисст 35 сая төгрөг хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд


Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хувь хүн, ААН, байгууллагууд хандив өргөсөөр байна. 

МУБИС-ийн хамт олон COVID-19-ийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хандивын аяныг богино хугацаанд зохион байгуулан, нийт багш, ажилчид албан хаагчид нэг өдрийн цалин болох гучин таван сая төгрөгийг УОК-д хандивлалаа.

Хандивыг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Мөн тус сургуулийн захиргаанаас энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлж хандив өргөсөн нийт хамт олондоо талархал илэрхийллээ.

Глоб Интернэшнл төв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Глоб Интернэшнл төв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
 
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.