Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОНГКОНГ: “COVID-19” вирус хүнээс нохойд халдварласан тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд


Шинэ коронавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан тохиолдол Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг болох Хонгконгт бүртгэгдээд байна. Хоёрдугаар сарын 25-нд тус хотод 60 гаруй насны эмэгтэй "COVID-19" вирусний халдвар авсан болох нь тогтоогдсон юм.

Удалгүй тус эмэгтэйн гэртээ тэжээдэг нохойноос мөн л энэ аюулт вирус илэрсэн талаар Хонгконгийн засгийн газрын албаныхан мэдээлжээ. Хэд хэд удаагийн давтан  үзлэг, шинжилгээгээр нохойн ам болон хамрын хэсгээс “COVID-19” вирус илэрч байгаа учраас тусгаарлан хөл хорионд  байлгах арга хэмжээг авчээ. 

Хэдийгээр  тус  нохойноос “COVID-19” вирус илэрч байгаа ч биеийн байдал хэвийн, өвчний ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгааг мэдээлжээ. Халдвар авсан нохойг шинжилгээ хариу сөрөг гарах хүртэл хөл хорионд байлгахаар болжээ. Хонгконгийн засаг захиргаанаас иргэдийг тэжээвэр амьтантай харьцахаасаа өмнө гараа сайн угаах,  орон гэрээ цэвэрхэн байлгахыг уриалсан байна.

Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүллээ
Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүллээ
 
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.