Түлхүүр мэдээлэл:
- Итали бүх сургуулиа 10 хоногийн хугацаанд хаахаар болжээ.
- Мэргэжлийн бүх спортын тэмцээнийг хаалттай зохион байгуулахаар болсон.
- Италийн 20 мужийн 19-д коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.
Италид коронавирусын тархалт өндөр байгаа тул сургуулиудыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хаахаа мэдэгдлээ. Мөн мэргэжлийн бүх спортын үйл ажиллагаа, тэмцээнийг хаалттайгаар зохион байгуулах үүрэг өгөв.
Европт хамгийн их дэгдэлт өндөр байгаа Итали улсад одоогийн байдлаар нийт 107 хүн коронавирусын улмаас нас баржээ.
Ерөнхий сайд Жузеппе Конте “Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Учир нь эмнэлэг халдвар авч болох хамгийн өндөр эрсдэлтэй бүс болоод байна.” гэв.
Италийн 20 мужийн 19-д нь коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгджээ
Одоогоор коронавирусын дэгдэлт хамгийн дээд цэгтэй хүрээгүй байна гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Н.Мөнхзаяа