Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Майкрософт компанийн ажилчид энэ сарын 25 хүртэл гэрээсээ ажиллана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 12 секунд

Сиэттл хотын ойролцоох Майкрософтын төв оффис

Түлхүүр мэдээлэл:

  • Майкрософт компани АНУ улс дахь коронавирусын хамгийн их тохиолдол илэрсэн бүс болох Сиэттл хотын ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрлөө.
  • Уг журам гуравдугаар сарын 25-ыг хүртэл мөрдөгдөнө
  • Тус компани ажилчдаасаа бусад бүс нутгууд руу бизнес аялал хийхгүй байхыг хүслээ

Калифорни муж болон Сиэттл хотод коронавирусын тохиолдол илэрч, хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор АНУ-ын компаниуд ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Майкрософт компани ч мөн нэгдэж, Сиэттл хот дахь ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрлөө. Ингэснээр Майкрософт компанийн төв оффисийн ойролцоох Сиэттл хотын ажилчид болон Сан Францискогийн бүсийн ажилчид гуравдугаар сарын 25-ныг хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болжээ.

Энэ талаар тус компанийн Дэд ерөнхийлөгч Курт ДелБене (Kurt DelBene) “Энэхүү арга хэмжээг авснаар ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, ажлын байрыг ч мөн аюулгүй хадгалаж үлдэнэ” хэмээн өөрийн блогтоо бичжээ. Гэвч ажлын байр болон ажлын бусад хэсэгт зайлшгүй байх шаардлагатай Дата төв, Жижиглэн худалдааны ажилчид ажлаа хуучнаараа хэвийн үргэлжлүүлэх ёстой бөгөөд компанийн зүгээс халдваргүйжүүлэлтийн талаарх засгийн газрын удирдамжийг сайтар дагаж мөрдөхөө амлажээ.

Мөн Майкрософт ажилчдаасаа компанид зайлшгүй шаардлагатай биш л бол бусад бүс нутгууд руу бизнесс аялал хийхгүй байхыг хүссэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Сиэттл хот нь одоогоор АНУ дахь коронавирусийн хамгийн их тохиолдол илэрсэн бүс болоод байгаа юм. Вашингтоны эрүүл мэндийн газрын мэдээлснээр тус бүсэд лхагва гаригт нийт коронавирусын тохиолдол 39 бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Харин Калифорнид коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол өчигдөр бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Япон улсад хийх айлчлал хойшиллоо
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Япон улсад хийх айлчлал хойшиллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.