Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт цахимаар шалгаруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс  БСШУСЯ-тай хамтран ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг цахимаар бүртгэх ажил энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Тус улсын Засгийн газраас жил бүр МУ-ын иргэдэд зориулан ОХУ-ын их, дээд сургуулиудад 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг байна. Энэ тэтгэлгийн хүрээнд их, дээд сургуульд суралцахыг горилогчдод заасан насны хязгаар байхгүй ажээ. Харин суралцахыг горилогч нь заавал анхан шатны орос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.

Энэ жил улс орон даяар үүссэн нөхцөл байдлаас хамааран уламжлал тогтсон элсэлтийн журамд өөрчлөлт орж тэтгэлэг авахыг горилогч нь цахимаар бүртгүүлснээр тухайн элсэгчийн суралцах явцдаа үзүүлсэн амжилтаар нь шалгаруулалт явагдах юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын аль ч өнцгөөс ЭНЭХҮҮ хуудсаар цахимаар бүртгүүлж, хүссэн сургуульдаа элсэн суралцах боломж хэн хүнд нээлттэй болж байгаа билээ.

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргажээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргажээ
 
ШУУД: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.