Бурхан багшийн Их дүйчин өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцохыг эрмэлздэг байна.
Өнөөдөр Дашчойлон Хийдийн лам нар болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, удирдагчид хамтран Сүхбаатарын талбай, түүний ойр орчим, усан оргилуурыг угааж цэвэрлэн Хот Тохижилтын ажилтнуудынхаа нэг өдрийн ажлыг хөнгөвчилж байгаль дэлхий, нийгэмд хандсан үйлчлэл, буян, сайн үйлсийн ажлыг хийлээ. Мөн түүнчлэн өчигдөр зорилтот бүлгийн 60 гаруй иргэдэд хүнсний багц, хүүхдийн бэлэг, дулаан хөнжил түгээх өглөг буяны ажлыг Зүүнхүрээ Дашчойлон Хийд болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хамтран зохион байгуулжээ.