Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Египетэд “Sinovac”-ийн вакциныг үйлдвэрлэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

  Египетэд Хятадын “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакциныг ирэх зургаадугаар сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Хала Зайед ням гарагт мэдэгджээ.

Тэрбээр “Эхний хоёр сая тун вакциныг зургаадугаар сард “VACSERA” биологийн бүтээгдэхүүн, вакцин үйлдвэрлэгч компанид үйлдвэрлэнэ. Бид вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай материалуудын эхний нийлүүлэлтийг тавдугаар сарын 18-нд хүлээн авах бөгөөд эхний жилдээ 40 сая тун вакцин үйлдвэрлэнэ” гэжээ.

Египетэд үйлдвэрлэх вакциныг “Sinovac-Vacsera” гэж нэрлэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд мөн мэдээлсэн байна. Египет нэгдүгээр сарын сүүлээс эхлэн улсын эмнэлгийн ажилтнуудаа Хятадын өөр нэгэн компани болох “Sinopharm”-д үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Энэ нь Египетэд зөвшөөрөл олгосон анхны вакцин юм.

Л.Энх-Амгалан: Хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлыг шийдвэрлэхгүй
Л.Энх-Амгалан: Хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлыг шийдвэрлэхгүй
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.