Нийслэл хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэм тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээх талаар хэлэлцэж буй Улсын Онцгой комиссоос мэдэгдсэн.
Ингэхдээ зарим үйлчилгээний ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Засгийн газар яг одоо хуралдаж буй бөгөөд хуралдаанаар эцсийн шийдвэр гарна.
Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-нд буюу өчигдөр 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн. Үүнээс Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдаад байна.
Одоогийн байдлаар I тунд 18-аас дээш насны иргэдийн 54.6 хувь нь, II тунд 25.8 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа юм.