Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японоос БНСУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Япон, БНСУ-ын хооронд өрнөж буй дипломат маргаан хоёр талын худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Өнгөрсөн 10 дугаар сард Японоос БНСУ руу экспортолсон хүнс болон бусад бүтээгдэхүүний хэмжээ буурсан гэж Японы Сангийн яамнаас мэдээлжээ.

Өнгөрсөн сарын хүнсний бүтээгдэхүүний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 58.1 хувиар буурсан байна. Тэдгээрээс шар айраг, сакэ, бэлэн гоймон зэрэг бүтээгдэхүүний экспорт ихээхэн буурчээ. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжийн экспорт 49 хувиар буурсан байна.

Япон өндөр технологийн материалын экспортын хяналтаа өнгөрсөн долдугаар сард чангатгасан юм. Дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаас үүдэлтэй Япон, БНСУ-ын дипломат маргаан Японы автомашин үйлдвэрлэгчдээс өгсүүлээд Солонгосын электроник нийлүүлэгчдэд сөргөөр нөлөөлжээ.

Албанид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Албанид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
 
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.