Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар бямба гарагт НОК-ын Шуурхай штабт ажиллаж байгаа алба хаагчдад дархлаа дэмжих эм, бэлдмэл, витамин бүхий багц гардуулав.
Хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр: “Та бүхэн 2020 оны 11 дүгээр сараас хойш Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн алба хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийслэлийнхээ иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр нойр, хоолоо умартан ажиллаж байгаад талархаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын 6000 гаруй ажилтан, алба хаагчид, НОК, НМХГ, цагдаагийн бие бүрэлдэхүүн, НЗДТГ, дүүргийн удирдлага, хамт олон “Ковид-19”-тэй тэмцэх галын шугамд ажиллаж байгаа. Та нар эрүүл, хүчтэй байх хэрэгтэй. Тэгж байж энэ цар тахалтай тэмцэж чадна. Мөн ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж байж, цар тахлын ард гарч чадна” хэмээн онцлов.