Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

НЭМЭЛТ:

ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг 100 хувь дэмжлээ

МАН-ын Удирдах Зөвлөл дөнгөж сая хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар нэгджээ. Одоо түүнийг нэр дэвших эсэхийг МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. МАН-ын Бага хурал 15 цагаас зарлагдаад байна.

2 цагийн өмнө:

МАН-ын Бага хурал 15 цагт хуралдана

МАН-ын бага хурал өнөөдөр 15.00 цагт болж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улс төрчийг тодруулна. МАН-ын УЗ таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Тэднээс хамгийн өндөр санал авсан, хоёр гишүүний нэрийг Бага хуралд танилцуулан, хурлаас нэг нэр дэвшигчийг сонгоно.

АН-аас одоогоор С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар гишүүдээсээ хамгийн их санал авч, нэр нь тодроод байна. Харин ХҮН нийтлэлч Б.Баабар (Б.Батбаяр ), УИХ-ын гишүүн асан, Форумын, интернетийн гэгддэг Д.Энхбат, Б.Болдсайхан эмч нарт нэрээ дэвшүүлэн, өрсөлдөх санал тавиад байгаа ч эцсийн шийд гараагүй байна.

ХҮН:
ХҮН: "МАН-ын суга” уу? бие даасан нам уу? гэдэг одоо л харагдана
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.