Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хятад вакцин хийлгээд дархлааны үзүүлэлт 2.7 буюу эсрэг биет тогтсон байна

Ангилал
Нийгэм Social pop
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр:

"Хотын даргын хувьд БНХАУ-ын Синофармын ВероЦелл вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Хятад вакцин хийлгэхийн өмнө олон талаас нь бодож, мөн судалсан. 
Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан. Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй. Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай" гэжээ.

Ардын намын
Ардын намын "ЗУРСАН" зураг АРДЧИЛЛЫН самбарт өлгөгдөх нь
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.