Дэлхийн мөсөн голууд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хайлж байгааг олон улсын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар тогтоолоо. Судлаачдын баг АНУ-ын “NASA” агентлагийн “Terra” хиймэл дагуулаас авсан дүрслэлийг ашиглан 2000-2019 онд дэлхийн 220 мянга орчим мөсөн голыг судалжээ.
Үүний дүнд 21 дүгээр зууны эхний хорь орчим жилийн хугацаанд жилд дунджаар 267 тэрбум тонн буюу 267 гегатонн мөс хайлсныг тогтоосон байна. Энэхүү судалгаанд Гринланд, Антарктидын мөсөн давхаргуудыг хамруулаагүй байна. Мөн далайн усны түвшин 2100 он гэхэд нэг метр гаруйгаар нэмэгдэх төлөвтэй байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын зөвлөлийн танилцуулсан хамгийн сүүлийн тайланд онцлон тэмдэглэжээ.