Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

   Улсын дээд шүүхээс өнөөдөр О.Цогтгэрэл болон М.Тулгат нарыг АН-ын даргаар бүртгэж авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын даргын сунгаанд ялсан О.Цогтгэрэл ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

    УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт. Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө. (Урилгыг албан бичгээр явуулах болно)" гэжээ.

Баяр

Говь-Алтай аймагт хоёр хүн осгож, нас баржээ
Говь-Алтай аймагт хоёр хүн осгож, нас баржээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.