Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх санал хураалтад АН-ын бүлэг оролцсонгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

  УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах эсэх талаарх санал хураалтад оролцохоос татгалзав. АН-ын бүлэг тухайн асуудлаар өнөөдөр хоёр удаагийн буюу тав болон нэг цагийн завсарлага авсан юм. Ингээд завсарлагын хугацаа дуусаж, дүгнэлтийг хэлэлцэх үеэр санал хураалтад оролцсонгүй.

  Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний экспортоор ОУХ манай улсыг давжээ
Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний экспортоор ОУХ манай улсыг давжээ
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.