Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүлснээс халдвар илрүүлэх оношлуураар шинжилгээ авдаг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

  АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг гуравдугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн.

   Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовиур багатай мөн хямд өртөгтэй зэрэг давуу талтайг хэллээ.

   Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС,  СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ зэргийн лабораториудад уг оношлуурыг хувиарлах юм. Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.

АНУ “H-2B” визийг 22 мянгаар нэмэгдүүлнэ
АНУ “H-2B” визийг 22 мянгаар нэмэгдүүлнэ
 
Л.Гантөмөр: Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна
Л.Гантөмөр: Том асуудал бол газрын тос урагшаа ахихгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.