Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чад улсын Ерөнхийлөгч шархаа даалгүй нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

    Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно босогчдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр авсан шархаа даалгүй мягмар гарагт нас баржээ.

   Чад улсын Ерөнхийлөгч нийслэл Нжамена хотоос хойд зүгт босогчдын отрядыг устгах ажиллагааг биечлэн удирдаж байжээ. “Чад дахь өөрчлөлт, зөвшилцлийн төлөөх фронт” хэмээх босогчдын бүлэглэлийн зэвсэгт отрядууд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл явцыг тасалдуулахыг оролдож, Чад улсын хойд нутаг руу халджээ.

   Засгийн газрын цэргүүд Нжаменагаас хойд зүгт 300 км зайтай газар босогчидтой тулалдаж, бут цохисон байна. 300 гаруй босогчийг устгаж, 150 хүнийг олзолжээ. Чадын цэргийнхэн Дебиг нас барсны дараа хөл хорио тогтоож, улсынхаа хилийг хаажээ.

"Спутник V" вакциныг Хятадад үйлдвэрлэх гэрээ байгуулжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.