Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчийг суллахыг уриалав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 48 секунд

 Япон Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэнд баривчлагдсан сэтгүүлч Китазүми Юкиг нэн даруй суллахыг уриаллаа. Мьянмар дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдөд нэгэн цагдаагийн ажилтны мэдээлснээр, К.Юкиг буруу ташаа мэдээлэл тараасан хэрэгт буруутган Янгонд хорьжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол гурав хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй байна.

  Мьянмарын цэргийнхэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж, зөвшөөрлийг нь хурааж, ажилтнуудыг нь баривчлах болсон байна. К.Юкигийн хувьд ардчиллыг дэмжсэн жагсаалын талаар сурвалжилж, нөхцөл байдлын талаарх нийтлэл, гэрэл зургуудыг нийгмийн сүлжээнд нийтэлж байжээ.

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна
Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна
 
Б.Энхбаяр: Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсныг таслан зогсооно