ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэрбээр:
"2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд зэвсэгт хүчинд үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол сайшаалтай асуудал. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд удирдлагын бүрэлдэхүүн шийдвэрлэх гэсэн хүсэл эрмэлзэл байна гэж харж байна. УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэж явдаг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гарсан гэж үзэж байна. Улс орны батлан хамгаалахтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх нь төрийн болон ардын нууц алдагдах нөхцлийг тухайн үед бүрдүүлсэн гэж үзэж байна" гэв.