Улсын хэмжээнд 617 183 хүн вакцины эхний тунг хийлгэснээс 2304 буюу 0.04 хувь нь коронавирусээр халдварлажээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэхдээ, “Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгээд 21 хоног хүртэлх хугацаанд халдвар авсан. Манай улсад гурван өөр төрлийн, дөрвөн өөр үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. Вакцины дархлаа вакцин бүрээс хамааран өөр өөр байна” гэв.
Мөн тэрбээр дэлхий нийтэд амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж байгаа. Вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээс үл хамаарч амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих гэсэн дэглэмийг амьдралдаа хэрэгжүүлэхийг сануулав.