УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хороон өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж санал дүгнэлтээ гаргалаа. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нь өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, хуралд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжсэн санал өглөө.
Баяр