Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

"Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай" хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсныг БНХАУ эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ үйлдлийг ноёрхлын илрэл гэж үзэж байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хуульд АНУ гарын үсэг зурсан нь Хонконгийн хэрэгт болон БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцож буй явдал бөгөөд олон улсын эрх, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжигдэхүүнүүдийг ноцтой зөрчиж буй явдал юм. БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн баримт бичигт дурджээ.

“Ийм үйлдлээрээ АНУ бодит явдлуудыг үл тоомсорлож, цагааныг харлуулж, гэм зэмгүй иргэдийг хохироож, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж байна. Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулж, “нэг улс хоёр систем”-ийн зарчмын байр суурийг ганхуулах нь АНУ-ын үндсэн зорилго юм” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

“Хонконгийн хэрэг бол БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд гадны засгийн газар болон гадны аливаа хүчнүүд үүнд хөндлөнгөөс оролцохгүй эрхгүй гэдгийг бид Америкийн талд мэдэгдэх хүсэлтэй байна. Энэ хуулийн төсөл нь  АНУ-ын хар санаа бодол, ноёрхлын тухай БНХАУ-ын оршин суугчид болон Хонконг дахь нутаг нэгтнүүдэд илүү ихийг хэлж өгч байна” хэмээн баримт бичигт дурджээ.

2000 гаруй жилийн өмнөх ус зайлуулах хоолойг илрүүлжээ
2000 гаруй жилийн өмнөх ус зайлуулах хоолойг илрүүлжээ
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.