Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионд шилжсэн энэ өдрүүдэд 10 мянга гаруй цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан, сонсогч нар ажиллаж байна. Тэд тээврийн хэрэгслийн болон явганаар зорчиж буй хөдөлгөөн болон тусгаарлах байруудын хамгаалалт, тусгай үүргийн нислэгийн үеэр нисэх буудлын үйл ажиллагаанд хяналт тавин, 8 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн алба хаагч болон цагдаагийн байгуулагатай холбоотой мэдээлэл, гомдол, саналыг 126 гэсэн тусгай дугаарын утсаар авч, тус утас 24 цагаар ажиллаж буйг ЦЕГ-аас мэдэгдлээ.