Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Араб анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

    Хүн төрөлхтөн анх сансарт ниссэн энэ түүхэн өдөр Арабын Нэгдсэн Эмират улс анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцууллаа.

    Нора Аль-Матроши хэмээх 28 настай эмэгтэй Арабын Нэгдсэн Эмират улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болж түүхэнд бичигдэж байна. Тэрбээр АНЭУ-ын Сансрын төвийн сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хоёр шинэ сансрын нисэгчийн нэг гэнэ. Уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 4000 гаруй хүн өрсөлдсөнөөс Мохаммед Аль-Мулла болон  Нора Аль-Матроши  нар тэнцэж, сонгогдсон байна.

   Сансрын нисэгч Нора Аль-Матроши нь 1993 онд төрсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр одоо Үндэсний газрын тосны корпорацид инженерээр ажилладаг байна. Удахгүй NASA-ийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорих юм байна.

Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр авч явжээ
Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр авч явжээ
 
Ерөнхий сайд Н.Учралын хувийн сургууль хувьсах зардлын хүсэлт өгсөн гэх мэдээлэлд Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар хийж байна
Ерөнхий сайд Н.Учралын хувийн сургууль хувьсах зардлын хүсэлт өгсөн гэх мэдээлэлд Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.